Америкийн адал явдалт, инээдмийн “Жуманжигийн ширэнгэд тавтай морил” кино 2017 онд бүтээгдэж байсан бөгөөд үргэлжлэл болох “Жуманжигийн дараагийн үе” шинэ кино нээлтээ хийгээд удаагүй билээ.
Тус кино хятадын зах зээлд тэргүүлсээр байгаа аж. Тодруулбал, өнгөрсөн даваа гаригт 17 сая орчим юанийн /2.41 сая ам.доллар/ орлого олсон нь өдрийн нийт орлогын 32 хувийг эзэлж байна.
Кинонд найзуудын бүлэг эргэн нэгдэж Жуманжи хэмээх аюулт виртуал тоглоомын ертөнц рүү орж өөрсдийн найзаа аврах хэрэг гарах бөгөөд элсэн цөлөөс цаст уулыг давж тоглоомыг дуусгах шаардлага гарснаас үргэлжилдэг юм.