Жэжянь мужийн Ханжөү олон улсын ухаалаг зам тээврийн үзэсгэлэнд Хятад улсын зохион бүтээсэн 600 км цагийн хурдтай Маглев галт тэрэг олон нийтийн анхаарлыг татаж байна. Сүүлийн жилүүдэд Хятад улсын Маглев галт тэрэгний судалгаа амжилт дүүрэн байгаа юм. Уг галт тэрэгний хурдны зам шугам, дагалдах засвар үйлчилгээ болон бусад дэд бүтцийн судалгаа бүрэн хийгджээ. Маглев галт тэрэгний толгой хэсэг нь энгийн хурдны галт тэрэгтэй харьцуулахад илүү нарийн урт, дотоод тасалгаа нь уужим зайтай бөгөөд цэвэр тухлаг, зорчигчийн тоог үндэслэн суудлын тоог тохируулах боломжтой. Хятад улсын бүтээсэн энэхүү хурдны галт тэрэгний төслийг 2016 оны долдугаар сараас эхлүүлжээ.
Хятадын Жүнчэ компани төслийг эхлүүлсэн бол Жүнчэ Сифан болон 30 гаруй компани, их дээд сургууль, судалгааны байгууллагатай хамтран гурван жилийн хугацаанд гол технологийг гартаа оруулжээ. Тэд тасалгааны холболт, зүтгүүр, тээврийн хяналт, харилцаа холбооны системийн судалгааны ажилд амжилт дүүрэн ажиллав.
CCTV.COM