Энэ сарын 4-6-ны өдрүүдэд Торонто хотноо зохион байгуулагдаж буй Хойд Америкийн барилгын салбарын хамгийн том үзэсгэлэн болох “The Building show-2019”-д Монголын Цементийн бизнес эрхлэгчдийн холбооны гишүүн 12 компанийн төлөөлөл амжилттай оролцож байна.
Канад Улсад 30 дахь жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж байгаа энэ удаагийн үзэсгэлэнд 30.000 гаруй барилгын салбарын мэргэжилтнүүд оролцож, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж байна.
Энэ сарын 4-ний өдөр ЭСЯ-ны төлөөлөгчид үзэсгэлэнгийн нээлт болон олон улсын оролцогчдод зориулсан хөтөлбөрт оролцов.
Сэтгэгдэл (1)