БНХАУ-ын дарга Ши Жиньпин Cong Du олон улсын форумд оролцохоор ирсэн гадаадын нөлөө бүхий улс төрчдийг Бээжингийн ардын их хурлын ордонд энэ сарын 3-нд хүлээн авч уулзав.
Тэрбээр энэ үеэр улс орноо эх тайван замаар удирдсан арга туршлага болон олон улсын өнөөгийн нөхцөл байдлын талаарх өөрийн байр сууриа танилцуулжээ. Энэ онд БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байна. Энэхүү түүхт цаг мөч хүмүүст эргэн дурсах, хөгжил дэвшлийн ололт амжилт, алдаа оноогоо тунгаан бодох боломжийг олгож байгаа юм. Шинэ Дундад улс буюу БНХАУ байгуулагдсан 70 жилийн хугцаанд хөгжил дэвшлийн зам амжилтаар дүүрэн байлаа. Тогтуун хөгжлийн чиглэлийг баримтлах нь илүү их хөгжил дэвшилд хүрэх зөв сонголт юм.
Хятадын онцлогтой социалист үзэл баримтлалаар урагшлах нь Хятад орныг илүү их хөгжил дэвшилд хүргэх үндсэн чиглэл гэдгийг Хятадын ард түмэн өнгөрсөн 70 жилийн хөгжлөөр зүрх сэтгэлээрээ мэдэрсэн, хүлээн зөвшөөрсөн, дэмждэг зарчим юм. Хятад улс өөчлөлт хийж, илүү нээлтэй бодлогыг баримтлан, "Хоёр зуун"-ы хөгжлийн зорилтоо биелүүлнэ. Хятадын ард түмэн өөрийн ирээдүйдээ итгэл төгөлдөр байна. Хятад улс дэлхийн бүсад улс орнуудыг өөрийн онцлогтоо тохирсон хөгжлийн замаа сонгохыг дэмжсээр ирсэн. Дэлхийн улс орнууд өөр өөрийн хөгжлийн сонголт, замналтай. Ямар ч улс орон бусад улсын хөгжлийн арга туршлагыг хуулбарлаж амжилтад хүрнээ гэсэн зүйл байхгүй. Ямар нэгэн орны амжилттай хөгжлийн жишиг дэлхийн улс орнуудад тохирноо гэсэн зүй ч бас байдаггүй. Хятад улсын хөгжил бусад улс оронд эерэг сайн зүйлийг авчрахаас биш сөрөг үр дагавар авчрахгүй гэдгийг өнгөрсөн 70 жилийн парактик хөгжл гэрчилсэн. Ингэж хэлэхийн үндэслэл бол Хятад улс 5000 жилийн түүхэн соёл уламжлалтай гүрэн. Хятад улс тэлэлт, түрэмгийллийн "ген" байдаггүй, харин дэлхийн эв нэгдэл, шударга ёсны тухай ойлголтыг дэмждэг, дэлхийн улс оронтой найрамдлаар зэрэгцэн оршхийг баримталдаг. Өнөөдөр Хятад улс олон улсын харилцаанд эрх тэгш харилцан ашигтай зарчмыг баримтлан, бусад улс орон лугаа нэгдэн ажиллаж, хүмүүн төрөлхтөний хувь заяны хамтын цогцыг байгуулна. Хятад улс талуудтай бүх салбарт ойлголцон ажиллаж, хөгжил дэвшилд хүрэн хамтын ажиллагаа өрнүүлж, хамтаар цэцэглэн хөгжих зорилтоо биелүүлнэ гэжээ.
Латви, Танзани, Япон, Босни Герцеговина, Америк, Словенийн нөлөө бүхий улс төрчид уг уулзалтад үг хэлжээ. Тэд БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойд мэндчилгээ дэвшүүлээд энэхүү 70 жилд олсон Хятадын хөгжил дэвшлийг өндөр үнэлж, Хятад улсын дэлхийн энх тайван хөгжилд гаргасан зүтгэлийг сайшаав. Мөн Хятадын ард түмэн урьд өмнө байгаагүй эрх чөлөө ардчиллыг эдэлж байна. Хятадын ард түмний олсон хөгжил цэцэглэл дэлхийн бусад улс орны хөгжил дэвшилд эерэг сайнаар нөлөөлж байна, Хятадын үндэстэнүүдийн агуу их сэргэн мандлын зорилт "Хятадын мөрөөдөл" бодит биеллээ олох болно гэжээ.
CCTV.COM