Загварын хүрээллийнхний хүсэн хүлээдэг Монголын загварын ертөнцийн хамгийн том ёслол болох ‘Гоёл-2020’ наадам өнгөрсан арваннэгдүгээр сарын 30-нд буюу өчигдөр боллоо. 32 дахь удаагийн зохиогдож буй тус наадмын "Топ модель"-оор загвар өмсөгч, “Miss Mongolia 2012”-ийн тэргүүн мисс, “Goyol 2017”-ийн шилдэг загвар өмсөгч Д.Долгион тодорч, ялагчийн өргөмжлөлийг "Гоёл-2019" наадмын "Топ модель" Н.Сарнай гардуулсан юм.
Энэ жилийн наадамд “G fashion”, “Zorto fashion”, “Бажуна”, “Ивээл”, “Урангоо Идэр”, “UGi fashion, “Bortua” "Monroze" зэрэг үндэсний брэндийн шилдэг загваруудыг танилцуулсан.
Ингээд “Гоёл-2020” наадмын шилдгүүдийг танилцуулъя.
- Тусгай шагнал "Алтжин" брэнд
- Шилдэг мэйк ап артист “Кристал” салон Болор
- Шилдэг Үсчин “Хос мастер” салон Эрдэнэбаяр
- Гоёлын хувцасны Шилдэг дизайнер Болормаа
- Үндэсний өдөр тутмын загварын Шилдэг дизайнер “Шилмэл загвар” компани
- Өдөр тутмын хувцасны Шилдэг дизайнер Өнөржаргал
- Үндэсний хувцасны Шилдэг дизайнер “Эртний Монгол хийц” компани
- Шилдэг загвар өмсөгчийн дэд байр Д.Дэлгэрмаа
- Шилдэг эмэгтэй загвар өмсөгч Сайхантамир
- Шилдэг эрэгтэй загвар өмсөгч Адьяасүрэн
- Шилдэг Фото модель Д.Халиун
Сэтгэгдэл (1)