БНХАУ-ын ГХЯ Америкийн талын "Хонконгийн хүний эрх болон ардчиллын тухай хууль"-ыг баталсан гэх асуудлаар өчигдөр мэдэгдэл хийв.
Америкийн талын "Хонконгийн хүний эрх болон ардчиллын тухай хууль"-ыг баталсан хэмээх асуудал нь Хонконгийн төдийгүй БНХАУ-ын дотоод засаглалд хөндлөнгөөс оролцон олон улсын хууль дүрмийг уландаа гишгэсний зэрэгцээ олон улсын харилцааны үндсэн зарчмын эсрэг хийсэн ёс бус эзэрхэг түрэмгий үйлдэл юм гэдгийг онцлоод “БНХАУ-ын засаг төр, газар ард түмэн үүнийг хатуу эсэргүүцэж байна. Хонконг эх орондоо буцаж ирснээс хойш "Нэг улс хоёр байгуулал"-ыг хэрэгжүүлэн дэлхий нийтэд мэдэгдэхүйц амжилт гаргасан юм. Хонконгийн иргэд хуулийн дагуу өмнө нь хэзээ ч байгаагүй ардчилал эрх чөлөөг эдэлсээр ирсэн. Америкийн тал үнэн худал хар цагааныг тонгоруулан өдөөн хатгалга хийж, энгийн иргэдийг хохироон хууль дүрмийг дэвсэлж эмх журмыг хүнд ноцтой алдагдуулжээ. Үүний үндсэн зорилго нь БНХАУ-ын Хонконгийн хөгжил цэцэглэлтийг саатуулах, БНХАУ-ын "Нэг улс хоёр байгуулал", "Хятадын мөрөөдөл"-д харш саад болж эвдэн бусниулах гэсэн оролдлогоос өөр юу ч биш. Бид албан ёсоор Америкийн талд хандан “Хонконг бол БНХАУ-ын нутаг дэвсгэрийн салшгүй нэг хэсэг. Хонконгийн асуудал бол БНХАУ-ын дотоод асуудал учраас ямар ч улс орны Засгийн газар гар дүрэх болон харшлан эрхгүй. Америкийн талын баталсан гэх "Хонконгийн хүний эрх болон ардчиллын тухай хууль" нь Хонконгийн ахан дүүсийг багтаасан Хятадын ард түмэнд Америкийн эзэрхэг түрэмгий үйлдлийг улам тод томруунаар харагдуулж байна. Америкийн энэ үйлдэлд Хятадын ард түмэн нухацтай хандах болно. Америкийн талын үйлдээд байгаа оролдлого ялагдалд хүрэх нь гарцаагүй. БНХАУ-ын засгийн газар Хонконгийн хэрэг явдалд хөндлөнгөөс оролцох аливаа гадаад хүчинтэй хатуу тууштай тэмцэнэ. Улс орныхоо эрх ашиг, аюулгуй байдал, хөгжил дэвшил, ашиг сонирхлыг гуйвшгүй эрс хамгаалах болно. Бид АНУ-д энэхүү бусармаг үйлдлээ үргэлжлүүлэхээ болихыг зөвлөж байна. Эс тэгвээс БНХАУ үйлдлийг нь эрс эсэргүүцэх бөгөөд үүнээс үүдэн гарах бүх үр дагаврыг АНУ хариуцах ёстой” гэжээ.
CCTV.COM