БНХАУ-ын цэргийн сургуулийн захирлын нэгдсэн сургалт энэ сарын 27-нд Батлан хамгаалахын их сургуульд эхлэв. ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон мэндчилгээ дэвшүүлжээ.
Тэрбээр “Цэрэг армийг хүчирхэгжүүлэх нь цэрэг армийн боловсролд анхаарал хандуулахад оршино. Шинэ цаг эриний цэргийн боловсролын чиглэлийг бүх талаар жигдрүүлж, чадварлаг боловсон хүчнээр цэргээ хүчирхэгжүүлэх стратегийг хэрэгжүүлж, цэргийн дээд сургуулийн өөрчлөлт шинэчлэлийг бүхий л шатанд гүнзгийрүүлж, чадварлаг боловсон хүчин хүмүүжүүлэх явдлыг тэргүүн байранд тавьж, чадвартай моральтай чансаатай, мэргэжлийн мөртөө шинэ хэлбэрийн цэргийн чадварлаг боловсон хүчнийг хүмүүжүүлэх хэрэгтэй” гэжээ.
Тус удаагийн хурлын нээлтэд хэлсэн Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпиний чухал заавар телевиз, теле хурал хэлэбрээр Хятадын бүх цэргийн сурууль, усан болон хуурай замын, агаарын бүх төрлийн цэрэг арми мөн цэргийн зөвлөл болон цэргийн академид нэгэн зэрэг шууд дамжуулагдан хүрчээ.
CCTV.COM