АНУ-ын Техас мужид үйл ажиллагаа явуулдаг “TPC Group”-ийн газрын тос, химийн үйлдвэрт энэ сарын 27-нд дэлбэрэлт болж, үйлдвэрт гал гарсан билээ. Ослын шалтгаан нь үйлдвэрийн төхөөрөмжид доголдол гарсны улмаас дараалсан дэлбэрэлт болсон аж. Өнөөдөр буюу энэ сарын 28-нд үйлдвэрт дахин дэлбэрэлт гарсан байна. Тиймээс тус бүс нутагт амьдардаг 60 мянган иргэнийг албадан нүүлгэх ажиллагааг эхлүүлжээ. АНУ-ын “TPC Group” нь газрын тос, химийн салбарт томоохонд тооцогддог юм байна. Ослын үеэр үйлдвэрт 30 ажилтан ажиллаж байсан бөгөөд хүний амь эрсдээгүй талаар хэвлэлүүд онцолж байгаа аж.