Уолт Диснейн 2013 оны алдарт анимэйшн бүтээл болох “Frozen”-ий шинэ анги Азийн кино зах зээлд тэргүүлж эхэллээ.
Тухайлбал, БНХАУ-д гэхэд кино театруудад нээлтээ хийснээс хойш олон сая үзэгчдийг татаж, өнгөрсөн даваа гарагийн байдлаар Хятадын Бокс оффист тэргүүлжээ.
Тус кино дангаараа өдрийн нийт орлогын 40 гаруй хувийг бүрдүүлж байгааг тэд онцлоод, орлогын хэмжээг зарлалаа. “Frozen-2” кино Хятадын үзэгчдэд хүрснээсээ хойш, дөрвөн өдрийн дотор 24 сая юань буюу 3.3 сая америк долларын орлого олжээ.
Энэ удаад эгч дүү Элса, Анна нар хаант улсаа аврахын тулд олон олон адал явдал туулж байгааг тун сонирхолтойгоор харуулсан байна.
“Frozen-2” кино урд хөршийн зах зээлд ийнхүү тэргүүлж байгаа бол Хятадын романтик драм "Somewhere Winter", Америкын "Midway" хэмээх дайны сэдэвт кино тус тус удаалсан байна.
CCTV.COM