Хятадын эрдэмтэд аалзны торгон утсыг нарийн судалсны эцэст хиймлээр боловсруулах хамгийн тохиромжтой аргыг олж нээсэн байна.
Нанкай их сургуулийн эрдэмтэд полиакрилийн хүчлээс гаргаж авсан гидрогелийн утас ашиглаж, дууриамал аалзны торго хийх боломжтой талаар өнгөрсөн мягмар гарагт мэдэгдлээ. Энэ материал нь шинж чанарын хувьд жинхэнэ аалзны торготой харьцуулж болохуйц өндөр чанартай гэдгийг тэд онцолсон байна.
Аалзны торго нь хүр хорхойн торготой харьцуулахад хамаагүй өндөр чанартай байдаг бөгөөд аалзны торгон утсыг хамгийн бат бөх, дээд зэргийн байгалийн гаралтай утас гэж үздэг байна.
Дэлхий нийтэд торгоны уураг бүхий аалзыг аж ахуйн зориулалтаар өсгөн үржүүлэх оролдлогыг өмнө нь олон удаа туршиж байсан ч төдийлөн амжилт олоогүй ажээ. Тиймээс аалзны торгон утсыг чанарын өндөр түвшинд дууриалган хийх нь бөс даавууны үйлдвэрлэлд томоохон ахиц дэвшил авчирна гэж Nature Communications сэтгүүлд нийтэлсэн байна.
CCTV.COM
Сэтгэгдэл (1)