Хятадын тагнуулч Ван Уильям Лициан Австрилиас орогнох эрх хүсчээ. Ван Уильям Лициан Хонгконг, Австрали, Тайвань дахь Хятадын тагнуулын үйл ажиллагааны тухай Австралийн тусгай албаныханд мэдээлдэг байсан аж.
Тэрбээр одоогийн байдлаар эхнэр, хүүхдийн хамт Сиднейд байгаа бөгөөд эх орондоо очвол амиа алдана хэмээн болгоомжилж буй аж. Шанхай хотын цагдаагийн газрын нотолсноор Ван нь луйврын хэрэг үйлдсэн гэм буруутай ч шүүхээс зугтааж яваа, эрхэлсэн ажилгүй гэжээ. Харин Австралийн Сангийн сайд Жош Фрайденберг түүнийг хууль сахиулах зохих албаны хяналтад байгаа бөгөөд нэн чухал мэдээлэл өгсөн гэсэн байна. Ван Уильям Лицианыг орогнох эрх эдлэх эрхтэй гэж үзэж байгаа ажээ.