Бразил улсад болж буй БРИКС-ын орнуудын удирдагчдын 11 дэх уулзалтын хаалтын ёслол энэ сарын 13-нд болж өнгөрлөө. Хаалтын ёслолд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Бразилын Ерөнхийлөгч Жайр Болсонару, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Рама Фосса нар оролцжээ.
Энэ үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Сүүлийн хэсэг хугацаанд дэлхий дахины байдалд олон шинэ өөрчлөлт гарсан нь аз тохиол хийгээд өрсөлдөөнийг зэрэг дагуулж байна. Технологийн шинэ хувьсгал болон аж үйлдвэрийн өөрчлөлтийн эрч хүч чангарахын хэрээр эдийн засгийн хөжилд шинэ орон зай нээж өгсөн. Үүний зэрэгцээ протекционизм, дээрэлхэх үзэл газар авч дэлхийн хэмжээнд худалдаа, хөрөнгө оруулалтад сөрөг тал ажиглагдаж, дэлхийн эдийн засгийн хөгжилд сөргөөр нөлөөлсөн юм. Гэхдээ аж ахуйн байгууллагууд өөртөө итгэлтэй байвал зах зээл улам тэлэх боломжтой. Энд цугларсан бизнесийн салбарынхан ирж буй аз тохиолыг атган, өөрийн давуу талаа ашиглан зөв өрсөлдөх юм бол БРИКС-ын орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааг ахиулж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж чадна. Тэгснээр дэлхийн эдийн засгийн өсөлт, ажил олголтод бодит хувь нэмрээ оруулах болно. БРИКС-ын орнуудын аж үйлдвэрийн өөрчлөлтийн түншлэлийн харилцааг цаашид бэхжүүлэн ажиллах маш чухал ач холбогдолтой юм. Бизнес эрэхлэгчид технологийн шинэ хувьсгал болон аж үйлдвэрийн өөрчлөлтийн талд зоригтойгоор туршин хамтран ажиллах нь инноваци, дата эдийн засаг, ногоон эдийн засаг зэрэг салбарт шинэ амжилт гаргахын үндэс болно. Мөн БРИКС-ын таван улсын эдийн засгийг чанарын хувьд солонгоруулна” гэжээ.
БРИКС-ын орнуудын удирдагчдын 11 дэх уулзалтын хаалтын ёслолд 600 гаруй томоохон бизнес эрхлэгч оролцов.
CCTV.COM
Сэтгэгдэл (1)