Энэ сарын 12-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин тусгай үүргийн онгоцоор Бразилд хүрэлцэн очжээ. Тэрбээр БРИКС-ын орнуудын удирдагчдын 11 дэх уулзалтад оролцохоор Бразилыг зорьсон нь энэ юм.
Ши Жиньпин болон түүний гэргий Пэн Лиюанийг онгоцноос буухад Бразилын Засгийн газрын өндөр дээд албан тушаалтнууд угтан авчээ. Мөн Бразилын агаарын хүчний командлагч хүндэтгэл үзүүлэн, хүндэт харуул жагсан улаан хивсэн дээгүүр алхуулсан байна.
БРИКС-ийн орнуудын удирдагчдын 11 дэх уулзалтад оролцох Хятадын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Дин Шюэшянь, Ян Жэчы, Ван Ян, Хэ Лифэн нар нэгэн онгоцоор очжээ.
Бразилд суугаа БНХАУ-ын Элчин сайд Ян Ванмин онгоцны буудалд угтах ёслолд оролцов.
CCTV.COM