Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон болон АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трамп нар ирэх сард уулзахаар төлөвлөжээ.
Тодруулбал, Франц улсын төрийн тэргүүний твиттер хуудсандаа жиргэснээр “АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярьж ирэх сарын 3-4-нд болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын өмнө уулзахаар болов” гэжээ.
Уулзалтаар НАТО-гийн дотоод хямралын асуудлыг талаар ярьж хэлэлцэж магадгүй байна. Учир нь Ерөнхийлөгч Макрон уг асуудалд уулзалтад оролцогчдын анхаарлыг хандуулахаар төлөвлөж байна гэж тус улсын Батлан хамгаалахын сайд мэдэгджээ.