Хилийн чанадад ажиллаж амьдарч буй Хятад иргэдийн тоо нэмэгдсэн талаар тус улсын Бизнесийн яамнаас гаргажээ.
Энэ оны эхний есөн сарын байдлаар 356 мянган хүн гадаадад ажиллаж байгаа нь 2018 оны мөн үеийн үзүүлэлттэй харьцуулахад 1000-аар нэмэгдсэн болохыг онцолжээ.
Тухайлбал, олон улсын төсөл, томилолтоор 159 мянган хүн, улс хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр 197 мянган хүн хилийн чанадад ажиллаж байгаа бөгөөд нийт 1.01 сая хүн хилийн чанадад ажиллаж байгаа юм байна.
CCTV.COM