Синьхуа агентлагийн мэдээ: Хятад улсын дарга Ши Жиньпин энэ сарын 6-нд Ардын их хурлын ордонд Францын Ерөнхийлөгч Макронтой хэлэлцээ хийлээ.
Энэ талаар БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Бид хамтдаа өчигдөр Шанхай хотод болсон Хятадын Олон улсын импортын хоёрдугаар экспогийн нээлтийн ёслолд оролцож, илтгэл тавихдаа олон талт үзэл, чөлөөт худалдааны дэглэмийг тууштай хамгаалж, дэлхийн нээлттэй эдийн засгийг бүтээн байгуулна гэдгээ даян дэлхийд зарлан мэдэгдсэн билээ. Түүнчлэн анхаарал хандуулж буй сэдвүүдээр чин үнэнч зөвшилцөл өрнүүлж, харилцан ойлголцол, итгэлцээ нэмэгдүүлсэн юм. Өнөөгийн дэлхий ертөнцөд зуун жил тохиогоогүй өөрчлөлт хувьсалд нүүрлээд байгаа бол, Хятад, Франц нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орон, дорнын, өрнийн соёл иргэншлийн төлөөлөл болсны хувьд, стратегийн уялдаа холбоогоо эрчимжүүлэн, том гүрний үүрэг хариуцлагаа илүү сайн биелүүлж, иж бүрэн стратегийн түншийн харилцаагаа улам өндөр түвшинд гаргаж, том гүрний харилцааг үргэлжлэн манлайлахыг хүсэж байна” гэжээ.
Харин Макрон Францын Ерөнхийлөгч “Франц Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойгоор дахин БНХАУ-д айлчилж байгаадаа маш баяртай байна. Миний бие Ши Жиньпин даргатай байнга холбоотой байж Франц Хятадын нөхөрлөл улс төрийн итгэлцэл бодит хамтын ажиллагааг эрчимжүүлнэ. Би Ши Жиньпин даргын санаачилсан Франц Хятадын харилцааг шат ахиулна гэдэгтэй санал нэгтэй байна. Франц Хятад олон улсын том чухал асуудлаар байр суурь нэгтэй байдаг, өнөөдрийн олон улсын нөхцөл байдалд Франц Хятад том гүрэн болохын хувиар мөрөн дээрх үүрэг хариуцлагаа ухамсарлан, зөвшилцөн ойлголцож, хамтын ажиллагаагаа бэхжүүлэн дипломат харилцааны үлгэр жишээ болохоор хичээн зүтгэнэ. Талууд зарим асуудалд санал нийлэхгүй тохиолдолд харилцан хүндэтгэх зарчмаар тухайн асуудлыг зохистой шийдвэрлэхийг Францын тал анхааран ажиллах болно. Хятад улс илүү нээлттэй болж байгаа Францын аж ахуйлал бизнес эрхлэгчид шинэ боломж юм. Францын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид Хятад улсын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчидтэй хамтаар хөдөө аж ахуй, агаарын тээвэр, сансар судлал, иргэний зориулалттай цөмийн эрчим хүч зэрэг салбарт хамтран ажиллах сонирхолтой бөгөөд шинжлэх ухаан, технологи, инноваци, санхүүгийн чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ. Франц "Бүс ба зам" санаачлагыг ЕХ-ны Евро-Азийн харилцан холболтын стратегитай уялдуулан ажиллах болно. Хүмүүнлэгийн салбарын ойлголцоог гүнзгийрүүлж, соёл иргэншлийн давуу талаа бие биенээсээ нөхөн суралцана” гэсэн байна.
CCTV.COM