БНХАУ-д энэ оны эхний гурван улирлын байдлаар гангийн үйлдвэрлэл нэмэгдсэн үзүүлэлттэй байна. 2019 оны нэгдүгээр сараас есдүгээр сар хүртэлх хугацаанд гангийн хэрэгцээ нэмэгдсэнээр зах зээл тэлж байгааг мэргэжилтнүүд онцолж буй юм.
Тухайлбал, Хятадын металлург, гангийн үйлдвэрлэлийн ассоциациас гаргасан тайлангаас харвал түүхий гангийн үйлдвэрлэл 8.4 хувиар өсөж 748 сая тоннд хүрсэн бол хайлшны үйлдвэрлэл 6.3 хувиар нэмэгдэн 612 сая тонн болсон байна.
Зах зээлд нийлүүлж буй бүтээгдэхүүний хэмжээ хэдийгээр ийнхүү өссөн ч салбарын хувьд ашиг орлого нь буурсан байгааг дээрх тайланд мөн онцолжээ. Учир нь нэгж бүтээгдэхүүний өртөг буураагүй, харин ч эсрэгээрээ өндөр хэвээр байгаа юм. Эхний есөн сарын байдлаар, салбарын нийт ашиг 146.6 тэбум юань буюу 20.8 тэрбум ам.доллар байгаа нь өнгөрсөн оны үзүүлэлттэй харьцуулахад 32 хувиар буурсан тоо аж.
Үүнийг дагаад ган болон хайлшны экспорт 5, импорт 12.2 хувиар унасан үзүүлэлттэй байна.
CCTV.COM