Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг буюу АСЕАН-ий гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын 35 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт өнгөрсөн бямба гаригт буюу энэ сарын 3-нд эхэллээ. Уулзалт Тайландын нийслэл Бангкок хотноо болсон юм. Энэ үеэр АСЕАН-ий ээлжит ерөнхийлөгч, Тайландын Ерөнхий сайд Ба Ю “АСЕАН-ы орнууд яриа хэлэлцээний түншүүдтэйгээ хамтын ажиллагааны гэрээгээ эрчимжүүлж, тогтвортой хөгжлийг хангахын тулд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх ёстой” гэв.
АСЕАН буюу Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэгт улс төр, эдийн засгийн ашиг сонирхлоороо нэгдсэн 10 улс багтдаг байна. Анх 1967 онд Индонез, Малайз, Сингапур, Тайланд, Филиппин улсуудын гадаад хэргийн яамны сайд нар Тайландын Бангкок хотноо “Бангкокын тунхаглал”-д гарын үсэг зурснаар тус нийгэмлэгийн суурийг тавьжээ. Бүс нутагт эдийн засаг, нийгэм, соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх, нийгмийн дэвшил, эдийн засгийн түргэн өсөлт, аж үйлдвэр, тээвэр, худалдааны салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, бүс нутгийн энх тайван аюулгүй байдлыг бэхжүүлэх, нийт орнуудын ашиг сонирхлын үүднээс хамтын ажиллагаа, худалдааг хөгжүүлэх нь АСЕАН-ий гол зорилго юм.
CCTV.COM