БНХАУ дөрвөн хүний суудалтай цахилгаанаар ажилладаг онгоц амжилттай хөөргөжээ. Тус RX4E онгоц нь Ляонин хотын агаарын тээврийн судалгааны хүрээлэн цоо шинээр судалж, шинэ эрчим хүч ашиглан бүтээсэн бүтээл аж.
Онгоцны далавчны урт 13.5 метр бол онгоцны урт 8.4 метр. Харин хөөрөх үеийн жин нь 1200 кг бөгөөд шатахуунгүйгээр 1.5 цаг нисэх боломжтой, нислэгийн зай 300 км юм байна. Түүнчлэн батерей хадгалах технологийг сайжруулсанаар нисэх цагийг нэмэх боломжтой гэнэ.
CCTV.COM