Олон улсын импортын хоёр дахь үзэсгэлэн худалдаа Шанхай хотноо ирэх арваннэгдүгээр сарын 5-нд нээлтээ хийхээр болжээ.
Тус арга хэмжээ тав хоног үргэлжлэх бөгөөд 170 гаруй улс орон, бүс нутгийн улс төр, бизнесийн салбарын зүтгэлтэн, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцохоо мэдэгдээд байгаа юм байна.
Энэ үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин үг хэлэхээс гадна холбогдох улс орны төрийн тэргүүн, засгийн газрын удирдагчидтай уулзахаар төлөвлөжээ. Мөн тэдэнд зориулан хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулах аж.
CCTV.COM