Дэлхийн спорт хувцас, пүүз үйлдвэрлэлийн түүхэнд 55 жилийн туршид тэргүүлж буй алдарт “Nike” брэнд “Nike”AirMax 1 загварын пүүзээ монгол залуугийн амьдралаас сэдэвлэхээр болжээ.
Тодруулбал, “Nike” брэндээс гутлаараа өөрийн түүх, үзэл бодол, зорилгоо хуваалцах зорилготой хөтөлбөрийг хэдэн жилийн өмнөөс зарлаж эхэлсэн юм. Энэ удаагийн сонгон шалгаруулалтад 38 залуу тунан үлдсэний нэг нь Батмөнхийн Тэмүүлэн юм. Тэрбээр энэ талаараа “Би өөрийнхөө тухай түүхийг товчхон бичээд “Nike” руу явуулсан. Нэг өдөр Instagram feed-ээ шалгаж байтал “Сонгогдсон хүмүүс рүү и-мэйл явуулсан” гэдэг мэдээлэл нийтлэгдсэн байсан. Юмыг яаж мэдэх вэ гэж бодоод и-мэйлээ шалгатал хариу ирээгүй байсан юм. Гэтэд яагаад ч юм бэ, сонгогдчихсон юм шиг санагдаад байхаар нь спамаа шалгатал “Nike” гэсэн и-мэйл хаягнаас “Танд баяр хүргэе. Та өөрийнхөө түүхийг пүүзээр илэрхийлэх хүмүүсийн нэгээр сонгогдлоо” гэсэн зурвас ирсэн байсан” хэмээн өөрийн фахим хуудастаа нийтэлжээ.
Б.Тэмүүлэнгийн түүхийг шигтгэж урласан “Nike” брэндийн AIR MAX 1 загварын пүүз ирэх сарын 1-нээс 10-ны хооронд NIKE компанийн вэбсайт дээр худалдаанд гарах аж.
Г.Алимаа