БНХАУ-ын Шанхай хотод 10 сарын өмнөөс эхэлсэн “Тесла” компанийн автомашин үйлдвэрлэх үйлдвэрийн барилгын ажил хугацаанаасаа өмнө дуусч, бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхэд бэлэн боллоо.
Одоо тэд туршилтын журмаар автомашины эд ангийг үйлдвэрлэж эхлэх юм. Шанхай дахь “Тесла”-гийн үйлдвэрийн нийт өртөг тооцоолсноос харьцангуй хямд болж, төлөвлөсөн хугацаанаасаа өмнө ийнхүү ашиглалтад орж буй.
“БНХАУ бол дунд гарын суудлын тэрэгний томоохон зах зээлийн нэг. Model 3 загварын автомашиныг үйлдвэрлэн Хятаддаа төдийгүй Азийн зах зээлд гаргах томоохон үйлдвэр нь энэ болж байна” гэж компаниас гаргасан мэдэгдэлд өгүүлжээ.
CCTV.COM