Дэлхийн дунд сургуулиудын дунд зохион байгуулагддаг “Хятад хэлний гүүр” тэмцээний оролцогчдыг хүлээн авах ёслол боллоо.
12 дахь удаагийн тус тэмцээний шийдвэрлэх шатанд өрсөлдөх оролцогчид Хятадын Хэнань мужийн Жэнжоу хотод цуглацгаасан нь энэ аж.
Тэмцээнд дэлхийн 105 орны 300 гаруй багш, сурагчид оролцож байгаа юм байна. Тэд 10 хоногийн хугацаанд 120 гаруй тэмцээн уралдаанд оролцож, 12 дахь удаагийн “Хятад хэлний гүүр” тэмцээний дэлхийн аварга болон Азийн аварга гэх мэт хэд хэдэн төрлөөр шилдгүүдээ шалгаруулах гэнэ.
CCTV.COM