2019 оны эхний есөн сарын байдлаар БНХАУ-д гадаадаас 683.2 тэрбум юаньтай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт оржээ. Тодруулбал, Хятад даяар гадаадын шууд ба шууд бус хөрөнгө оруулалттай 30 гаруй мянган компани байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Тус улсын Бизнесийн яамнаас мэдээлж буйгаар, энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харцуулахад 6.5 хувиар өссөн үзүүлэлт ажээ.
Энэ оны нэгдүгээр сараас есдүгээр сар хүртэлх хугацаанд гадаадаас оруулсан нийт хөрөнгийн 188.2 тэрбум юань нь түүхий эд боловсруулах үйлдвэрийн салбарт, 486.2 тэрбум нь үйлчилгээний салбарт ногдож буй. Мөн 20.3 тэрбум юанийн хөрөнгийг өндөр технологийн салбарт оруулжээ.
Хөрөнгө оруулагчдыг хамгийн их татаж буй муж, бүс гэвэл зүүн ба баруун мужуудаас гадна аж үйлдвэр, худалдаа төвлөрсөн бүсэд гаднын компаниуд анхаарлаа хандуулж байна.
CCTV.COM