Ирэх зургаан жилийн хугацаанд буюу 2025 он хүртэлх хугацаанд БНХАУ-д 600 сая хүн 5G сүлжээний хэрэглэгч болно гэж мэргэжилтнүүд таамаглаж байна.
Олон улсын үүрэн холбооны операторуудын ассоциациас мэдэгдэж буйгаар, 2025 он гэхэд дэлхий даяар 1.4 тэрбум хүн уг сүлжээг хэрэглэнэ гэж үзэж буй.
Үүний зэрэгцээ 2025 оны байдлаар Хятадын хүн амын 85 хувь нь үүрэн холбооны сүлжээ ашиглаж, 88 хувь нь ухаалаг гар утас барьж, 36 хувь нь 5G сүлжээг хэрэглэнэ гэсэн таамгийг Жэжянь мужийн Үжэнь хотод болж буй Дэлхийн интернэтийн асуудлаарх 6-дугаар форумын үеэр мэдэгдсэн юм.
CCTV.COM