Энэ сарын эхээр Японы Токио зэрэг хотуудыг Хагибис хар салхи дайран өнгөрсний улмаас Нагано, фүкүшимад ихээхэн хохирол учирч 70 хүн нас барж, 12 хүн ор сураггүй алга болсон билээ.
Тэгвэл Япончууд дахин хоёр хар салхинд бэлтгэж байна. Тодруулбал, Японы өмнөд Шикоку арлаас зүүн хойд зүгт 108 км.ц хурдтай салхи Японы төв хэсгийг дайран өнгөрөх төлөвтэй байгаа аж. Түүнчлэн энэ долоо хоногийн сүүлчээр тус улсын өмнөд хэсгийг өөр нэг хар салхи дайрч өнгөрөх төлөвтэй байгааг тус улсын цаг агаарын газраас мэдэгджээ. Энэ хүрээнд оршин суугчдыг эртнээс сонор сэрэмжтэй байж, бэлтгэлээ базаан аюулгүй байдлаа хангахыг сануулсан байна.
Сэтгэгдэл (1)