Египетийн өмнөд хэсгийн Луксор хотоос археологчид 3000 жилийн тэртээх модон авс олсон байна. Энэ талаар тус улсын Соёлын өвийн яам аравдугаар сарын 19-нд мэдээлжээ.
Археологичид саяхан энэ 3000 жилийн өмнөх 30 модон авсыг илрүүлсэн гэнэ. Холбогдох албаныхан үүнийг сүүлийн үеийн хамгийн чухал олдворуудын нэг хэмээн онцолсон бөгөөд модон авснууд дээрх будаг, сийлбэр маш сайн хадгалагдсан байжээ. Египетийн Соёлын өвийн сайд Халид Анани энэ үеэр “30 авсны 23 нь эрэгтэй, тав нь эмэгтэй, хоёр нь хүүхдийнх байсан” хэмээн мэдэгдсэн байна.
Египет улс сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын салбараа сэргээн босгох зорилгоор археологийн нээлтүүдээ олон нийтэд сурталчлахад ихээхэн ач холбогдол өгөх болсон юм.
CCTV.COM