БНХАУ Африкийн Маврикий улстай чөлөөт худалдааны гэрээ байгуулсан тухай “Синьхуа” агентлаг онцолжээ. Хятадын Бизнесийн яамны онцолж буйгаар, энэхүү гэрээ БНХАУ-ын хувьд чөлөөт худалдааны 17 дахь гэрээ болж байгаа бөгөөд харин Африкийн улстай байгуулж буй анхных нь юм.
Худалдаа, үйлчилгээ, хөрөнгө оруулалт зэрэг эдийн засаг, бизнесийн салбарын хамтын ажиллагааг хамрах бөгөөд импорт, экспортын нийт бараа, таваарын 90-ээс дээш хувьд нь татварыг хөнгөлөх, тэглэх юм.
Чөлөөт худалдаан гэрээ байгуулах хэлэлцээр 2017 оны аравдугаар сараас эхэлсэн бөгөөд нийт дөрвөн удаагийн уулзалтын зөвшилцлөөр 2018 оны есдүгээр саырн 2-нд дуусаж, энэ оны аравдугаар сарын 17-нд гэрээнд гарын үсэг зурсан юм.
CCTV.COM