АНУ, Британи, Герман, Өмнөд Солонгосын хуулийнхан дэлхийн олон улсад хэрэглэгчтэй хүүхдийн бэлгийн хүчирхийллийн порно сайтыг “dark web” сүлжээнээс илрүүлсэн байна. Тодруулбал, тус вэб сайтыг биткоиноор санхүүжүүлдэг байсан бөгөөд гэмт этгээдүүдийг баривчилсан аж. Хүүхдийн хүчирхийллийн порно бичлэг бүхий “Dark web” нь тусгай эрх бүхий хүмүүсийн нэвтэрдэг интернэтийн хаалттай систем юм байна. Энэ талаар АНУ, Их Британи, Өмнөд Солонгос улсын албаны хүмүүс уг сүлжээг өнөөдрийг хүртэл үйлдсэн хамгийн том хүүхдийн садар самууны үйл ажиллагааны нэг хэмээн тодорхойлжээ.
“Насанд хүрэгчдийн порно байршуулж болохгүй” гэсэн тайлбартай “Welcome To Video” нэртэй уг сайтын архивт 250 мянга орчим порно материал байсан бөгөөд вэб сайт руу нэвтрэх хэрэглэгчид биткоиноор төлбөрөө төлбөрөө төлдөг байсан аж. Тус вэб сайтад нэвтрэгсэд өөрсдийн нэрээ нууцлах боломжийг олгодог байна. Мөн хэрэглэгчид видео татан авч үзэх эсвэл "VIP" дансыг үзэхэд зарцуулсан "оноо" -ны хариуд дижитал валютыг авах боломжтойгоос гадна хүүхдийн садар самуун бичлэгийг байршуулснаар давхар оноо авах боломжтойгоор зохицуулсан байжээ.
Сайтыг хариуцан ажиллуулдаг БНСУ-ын 23 настай иргэн Жон Ву Сон болон дэлхийн 23 улсаас 337 хэрэглэгчийг нь баривчилж, 15 хүртэлх жилийн хорих ял оноосон талаар мөн мэдээлжээ.
Жон Ву Сон нь одоогоор БНСУ-д хоригдож байгаа бөгөөд АНУ-ын холбооны мөрдөх товчоо түүнд ял оноохоор төлөвлөсөн байна. Эдгээр гэмт этгээдүүдийг баривчлах үеэр АНУ, Британи, Испани зэрэг улсуудад бэлгийн мөлжлөгийн хохирогч болсон насанд хүрээгүй 23 хохирогчийг аварчээ. Түүнчлэн тус сайтын архив дахь бичлэг, фото зурганд дүрслэгдсэн хүүхдүүдийг илрүүлж, аврах ажиллагааг дэлхий даяар эхлүүлжээ.
Эх сурвалж: Reuters