Барууны мэт өвөрмөц, үзэсгэлэнтэй төрх, сайхан биетэй дуучин Ц.Сарнайгийн тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Монголын хамгийн алдартай охидын хамтлагийн нэг “Sweetymotion” хамтлагийн дуучин Цогтбаярын Сарнай нь долоон настайгаасаа урлагийн гараагаа эхэлсэн гэдэг. Сарнай, Болороо хоёр төгөлдөр хуур, Сүндэрээ хийл хөгжимд тус тус шамдан суралцаж байжээ.
2. Хөгжим бүжгийн коллежид төгөлдөр хуурын чиглэлээр шамдан суралцаж байсан ба бага наснаасаа сонсож өссөн Америкийн алдартай рок, поп одуудын адил алдартай дуучин болохыг үргэлж мөрөөддөг байжээ. Хичээлийнхээ дараа, мөн амралтын өдрүүдээр найзуудтайгаа цуглан дуулах, орчин үеийн гадаадын хамтлаг дуучдын шинэ дуу, хөгжим, хөгжмийн ертөнц дэх шинэ сонин, мэдээ мэдээллүүдийг сонирхон судлах нь түүний хийх хамгийн дуртай зүйл байв.
3. 2001 онд Оросын Холбооны Улсын Улаан-Үд хотод зохиогдсон “Цагаан сар” наадамд оролцон тэргүүн шагнал болох Гран Приг хүртжээ. 2002 онд Солонгос Улсын Сөүл хотноо болсон UBS TV-ийн шинэ салбарын нээлтийн ажиллагаад зориулсан бие даасан тоглолт, мөн тухайн жилдээ Япон Улсын Токио хотноо зохион байгуулагдсан АЖ, Төрийн шагналт Н.Норовбанзадын нэрэмжит хүндэтгэлийн тоглолтод тус тус оролцон тоглосон. 2003 онд БНХАУ-ын Шанхай хотноо жил бүр зохион байгуулагддаг Азийн Олон Улсын Наадамд оролцон “Хамгийн ирээдүйтэй хамтлаг” шагналыг хүртжээ.
4. Болороо, Сарнай, Сүндэрээ, Солонгоо гэсэн авъяаслаг дөрвөн охин хамтран “Эмоушн” хэмээх хамтлаг байгуулан Монголын рок, попын ертөнцийг өөр нэгэн өнгөөр чимэх болсон. Тэдний үерхэл аль багын Хөгжим бүжгийн коллежоос эхлэлтэй бөгөөд мөрөөдлийнхөө төлөө шаргуу хөдөлмөрлөсөөр иржээ.
5. Хамтлагийн охид 1997 оны 4 сард Монголын Залуучуудын соёлын төв болон Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас хамтран зохион байгуулсан “Англи дууг хэн сайн дуулах вэ?” тэмцээнд оролцож тэргүүн шагнал “Гран При” хүртэв. Гэр бүл, анги хамт олон, түүгээр барахгүй тэднийг сонссон олон хүмүүс урамшуулан баяр хүргэж, урам өгч байсан нь охидын од болох, хүсэл мөрөөдлөө биелүүлэх зорилгыг улам бүх бадраасан юм.
6. Энэ тэмцээнд оролцож байх үедээ “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин, одоогийн Sweetymotion-ий хамтлагийн ахлагч, хөгжмийн удирдагч Чинбаагийн нүдэнд өртөж, хамтран ажиллаж эхэлсэнээр тэдний уран бүтээлийн жинхэнэ аян эхэлжээ. Чинбаа охидын авъяас чадвар, ирээдүйд анх уулзсан үеэсээ итгэж байсан гэдэг. Болороо, Сарнай, Сүндэрээ нар уран бүтээлийн эхний хоёр жилийн турш Чинбаатай өдөр бүр олон цагаар бэлтгэл, сургууль хийдэг байжээ. Энэ нь тэдний хувьд маш их тэвчээр хатуужил сорьсон үе байсан боловч нөр их хөдөлмөр нь дэлхийд үнэлэгдэхүйц чадвартай уран бүтээлчид болоход нь нөлөөлсөн юм.
7. 2000 онд Sweetymotion, хамгийн анхны цомог болох “Анхны бороо шөнө ордог” синглээ сонсогчдынхоо гарт хүргэж, тухайн жилдээ Монголын Рок, Поп Хөгжмийн Дээд шагнал гардуулах “Пентатоник” наадмаас “Шилдэг Сингл”-ийг хүртжээ. 2001 онд “Яагаад?” цомгоо гаргасаны 5 дуу нь шилдэг дууны жагсаалтуудыг тэргүүлсэн байна.
8. “Sweetymotion”-ыг хамтлагийн продюсер Чинбаагүйгээр төсөөлөхийн аргагүй. Чинбаа, Сарнай хоёр Монголын урлагийн ертөнцийн хүчирхэг нэгэн хос бөгөөд удаан хугацааны турш үерхэж байгаад саяхан анхныхаа хүүхдийг өлгийдөн авсан юм. Чинбаа “Sweetymotion”-ыхны хөгжилтэй, найрсаг, үнэнч найз, мөн хатуухан багш.
9. 2003 онд “Sweetymotion” өөрсдийн мөрөөдөлдөө хөтлөгдөн, олон улсын хөгжмийн тавцанд хүчээ сорихоор АНУ-г зорив. Тэр үеэс эхлэн олон төрлийн тоглолт, арга хэмжээ, бүхий л тавцанд уран бүтээлээ толилуулж, хажуугаар нь эх орныхоо орчин үеийн болон ардын хөгжмийг үргэлж сурталчилж байв. АНУ-ын алдарт хөгжмийн зохиолч, продюсер, “Америкийн шүтээн” шоуны шүүгч Рэнди Жексоны хамт.
10. “Нөхөрлөл”: “Sweetymotion” хамтлагийн охидууд “Бидний хамтдаа туулж өнгөрүүлсэн хугацаанд баяртай гунигтай үеүд ээлжилж байлаа. Тэр үеүдэд бид хамтдаа уйлж, хамтдаа инээж байсан. Хэцүү үед бие биенээ түшиж, тулж, шантарсан үед нэгэндээ итгэл зориг өгч байсан нь биднийг улам ихээр дотносоход нөлөөлсөн. Бидний үерхэл нөхөрлөл байгаа цагт бид хамтдаа юуг ч даван туулна”.
11. “Number One”: Америкаас ирсэн “Sweetymotion” 2010 оны 11 дүгээр сард удаан хүлээсэн сонсогч, фэнүүддээ зориулан “Number One” тоглолтоо хийсэн. Тэд ирээд “Санахын аялгуу” хэмээх уран бүтээлээ гаргасан нь Монголын хөгжмийн чартыг нэлээд хэд хоног тэргүүлсэн.
12. Сарнай дуучин гэдгээсээ гадна Монголын үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг. Барууны мэт өвөрмөц, үзэсгэлэнтэй төрх, сайхан биетэй түүнд харц унагахгүй залуу ч цөөхөн шүү. Чинбаад атаархдаг залуус ч олон байдаг байх.
13. Рок поп урлагт хувь нэмрээ оруулж яваа цөөхөн эмэгтэй хамтлагийн нэг нь “Sweetymotion” юм. 30 нас шүргэж буй царайлаг, гоолиг гурван бүсгүйн уран бүтээлийг хөгжмийн зохиолч, дуучин Б.Чинбат өнөө хэр нь хариуцаж буй. Орчин үеийн хөгжмийн найруулгатай Монгол улсын төрийн дууллыг Чинбаа and “Sweetymotion” эгшиглүүлэв.
14. “Яагаад?” цомгоо “Why?” нэртэйгээр англи хэл дээр гаргасан нь Монголын рок, попын хөгжмийн түүхэнд хамгийн анхны англи хэл дээрхи цомог болсон юм. Энэхүү цомгоо сурталчилахаар Европ, Хойд Америк болон Азийн орнуудаар удаа дарааллан аялан тогложээ. Аялан тоглолтуудын явцад орон нутгийн радионууд, өдөр тутмын хэвлэлүүд болон хөгжмийн сэтгүүлүүдэд удаа дараа уригдан ярилцлага өгч байсан байна.
15.Бяцхан охиноо эмээд нь үлдээгээд ажлаа амжуулдаг. Охиноо төрүүлснийхээ дараа хэсэг хугацаанд амралтаа авч байгаад “Миний дуунууд-2011” тоглолтод оролцож ая дуугаа өргөж олны өмнө гарсан юм.
16. “Ц.Сарнай”: Би шоколад идэх дуртай, мөн дуртай жимсээ/апилсин, мандарин/ байнга цүнхэндээ авч явдаг. Гэр бүлийн хоёр маань хоёулаа хоол хийхдээ сайн аж. Лапша, европ хоол гээд ер нь материал, орц нь байвал бүх төрлийн хоол хийж үзэхийг хичээдэг гэнэ шүү. Түүнчлэн мэдээж байгалийн үзэсгэлэнт гоё газруудаар аялах дуртай.
17. Ц.Сарнай яг л Beyonce шиг харагддаг төдийгүй түүний хоолойны чадал Монголдоо л Beyonce гэдэгтэй олон хүн санал нийлдэг байна. “Sweetymotion” хамтлагийн “Number One” тоглолтыг үеэр тэд Beyonce-гийн “Crazy in Love” нэртэй дууг дуулсан. Энэ үеэр Ц.Сарнай өөрийгөө Монголын Beyonce гэдгээ батлах шиг гайхалтай бүжиглэж, дуулж байсан юм.
18. Мишээл гэх нэрийг дуудахад их амархан, гадаад хүмүүс ч төвөггүй дуудаж чаддаг бас дандаа инээмсэглэж баяр баясгалантай явахыг бэлгэдсэн нэр учир аав, ээж хоёр ярьж байгаад охиныхоо нэрийг өгсөн ажээ.
19. 2011 оны зургадугаар сард хөөрхөн охин төрүүлснээр одоо ой хоёр сар хүрчээ. Бяцхан Мишээлийг гэдсэнд байхаас нь эхлээд л аавых нь төгөлдөр хуурын CD-г бүгдийг нь сонсгож байсан гэдэг. Сарнайг жирэмсэн байхад “Аравт” гэдэг түүхэн кино хийж байсан. Тэр киноны хөгжмийг Чинбаа бичсэн. Тэр үед өдөр шөнөгүй сууж бүтэн хоёр сарын турш хөгжмөө бичээд дүрсээ үздэг байсан гэдэг. Гэр бүлий хос маань. Морин хуурын тэр гоё аялгууг Сарнай хамгийн түрүүнд өөртөө бичиж аваад гэдсэн дэх хүүхэддээ сонсгож бүүвэйлдэг байжээ.
20.Тэрээр нөхрийнхөө тухай: Манай хүн хөгжмөөрөө баяр гуниг зовлон юу байдаг бүхнээ яг үнэртэж байгаа юм шиг илэрхийлж чаддаг. Хүний хувьд гэх юм бол шударга зан чанарыг эрхэмлэдэг хүн. Хүнийг дандаа баярлуулж явах юмсан. Хэн нэгнийг гомдоочих вий дээ гэж эмээж явдаг. Бас худлаа ярьдаг хүнд дургүй. Сэтгэл сайтай. Тэр бүхнээр нь би бахархаж явдаг.
21. Хамтлагийн анхны уран бүтээл бол “Санахын аялгуу”, Одсүрэн ахын “Хаахан нь явна” гэх мэт сайхан дуунууд гэдгийг та бүхэн санаж байгаа байх аа.
22. “Yours of sexy" гэдэг нэртэй дуу Бөөгийн шашныг урлагтай холилоо гэсэн шүүмжлэлийг авч байсан. Тэд энэ дуугаа Англи дээр бас дуулсан байдаг. Гадныханд бөө гэж урлаг байдаг юм байна гэж ойлгуулахыг хүсэж энэ клипийг хослуулж хийсэн ажээ. Гэсэн ч тэд гадаадад байж байгаад ирээд их л ил задгай хувцасладаг болчихож гэсэн шүүмжлэлийг өгөөд байсан юм.
23. Энэ онд тус хамтлаг 15 нас хүрч буйгаа тунхаглан ойдоо зориулсан анхныхаа тоглолтыг Тусгаар тогтнолын ордонд “Male stars and Unplugged” нэртэйгээр хийсэн билээ.
24. Тэрбээр охиныгоо дуучин, бүжигчин болох байх гэж боддог. Чинба, Сарнай хоёрын ар гэрийнхэн нь бүгд урлагийн хүмүүс байдаг. Тэгэхээр Ч.Мишээл охинд урлагийн мэдрэмж ямар нэгэн байдлаар шингэсэн байгаа.

Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (21)