Өнгөрсөн 2018 оны наймдугаар сараас БНХАУ-д гахайн ханиад өвчний тархалт гарсан юм. Үүний улмаас тус улсад нэг сая гаруй гахайг устгаж, өвчний тархалтыг зогсоогоод байсан. Гэвч өвчин дахин сэдэрч гарсан бөгөөд улмаар БНСУ-ын хилээр халдвартай гахай олноор орох болсон байна. Тиймээс Африкийн мялзан өвчний халдвартай гахайнуудыг устгуулахаар мэргэн буучийн бүрэлдэхүүнийг хилийн бүс рүү илгээх шийдвэрийг тус улсын Засгийн газраас гаргасан байна. Учир нь энэ аравдугаар сард хилийн бүсэд үхсэн байсан таван зэрлэг гахайнд шинжилгээ хийхэд бүгдээс нь дээрх өвчний нян илэрсэн аж. Тиймээс дээрх арга хэмжээг авахаас өөр аргагүй болсныг Засгийн газраас мэдэгджээ.
Уг хэрэгтэй холбогдуулан гахайг махыг хүнсэндээ хэрэглэхгүй байх, гаднын улсаас мах импортлохгүй байхыг анхааруулжээ.
Тус улсад өнөөдрийн байдлаар Африкийн мялзан өвчний халдвартай 154,548 гахайг устгасан аж.
Сэтгэгдэл (1)