БНХАУ-ын өмнөд нутгийн Жэжян мужийн Ланьши хотоос 100 сая жилийн өмнөх үед хамаарах үлэг гүрвэлийн мөр олсон талаар тус улсын палеонтологичид мэдээлжээ.
Тодруулбал, Ланьши хотын нэгэн тосгоноос 22.7-82 см урт 20 гаруй мөр олдсон гэж Хятадын Газар зүйн шинжлэх ухааны их сургуулийн профессор Шин Лида мэдээлсэн байна. Хятадын эрдэмтэн Шин Лида болон АНУ-ын Колорадо муж улсын их сургуулийн профессор Мартин Локли нарын ахлан явуулсан уг судалгааг “Historical Biology” сэтгүүлд нийтэлсэн байна. Судлаачид эдгээр үлэг гүрвэлийг ойролцоогоор 3.8-14 метр өндөр байсан хэмээн таамаглаж байгаа гэнэ.
CCTV.COM
Сэтгэгдэл (1)