Амьтны эрхийг хамгаалах байгууллага, дэмжигчдийн зүгээс амьтны амийг зэрлэгээр хөнөөхийГ эсэргүүцэж олон төрлийн акц өрнүүлсээр ирсэн. Үүний ачаар Европ тивийн зарим иргэд гоёж, гангалахын төлөө амьтдыг үй олноор нь хороохыг эсэргүүцэх болсон юм.
Тэгвэл АНУ-ын Калифорни мужад үслэг эдлэл худалдаалах, үйлдвэрлэхийг хориглосон шийдвэр гаргасан байна. Ингэснээр тус мужийн оршин суугчид 2023 оноос амьтны үс, арьсаар хийсэн хувцаснаас гадна гутал, цүнх барих боломжгүй болох юм байна. Одоогоор зарим нэг бэрхшээл саадтай учирч байгаа ч оршин суугчдын олонхийн дэмжлэгийг авч чадсан байна. Зарим судлаачдын үзэж буйгаар Калифорни мужийн эл акц тив даяар тархахыг үгүйсгэхгүй байгаа аж. Учир нь тус улсад үйл ажиллагаа явуулдаг амьтны эрх хамгаалах байгууллагаас эл хуулийг хамгийн энэрэнгүй хууль хэмээгээд хүн төрлөхтөний түүхэн шийдвэр байлаа гэж онцлоод буй юм. Калифорни мужийн шинэ хуулиар үхрийн шир, буга, хонь, ямааны арьсаар хийсэн хувцас, үслэг эдлэл хоригт багтах бөгөөд хууль зөрчвөл 500 ам.доллароор торгох, давтан үйлдвэл 1000 ам.доллароор торгох аж. Хууль санаачлагчдын зүгээс хуулийг улам боловсронгуй болгож, бүх төрлийн амьтны амьд явах эрхийг хамгаалахын төлөө байхаа илэрхийлсэн байна.
Сэтгэгдэл (5)