Бээжин 1978 оноос шинэтгэл хийх, гадаад ертөнцтэй нээлттэй харилцах бодлого явуулж эхэлснээс хойш 40 жилийн хугацаанд тус улсад 375 сая ажлын байр шинээр нэмэгдсэн байна. 2017 оны эцсийн байдлаар, хөдөө орон нутаг, томоохон хотууд дахь ажлын байр 776 саяд хүрсэн нь 40 жилийн өмнөх үетэй харьцуулахад 93 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Ажлын байр олноороо нэмэгдсэн нь эдийн засгийн хурдацтай өсөлттэй холбоотой хэмээн мэргэжилтнүүд онцолж байна.
Таван жилийн өмнө гадаадад жуулчлах хятад иргэд 83 сая байсан бол өдгөө 130 сая гаруй болж, өндөр настны даатгалд 900 сая хүнийг, эмчилгээний даатгалд 1.3 тэрбум хүнээ бүгдийг хамруулж, нийгмийн баталгааны дэлхийн хамгийн том сүлжээг байгуулсан байна.
CCTV.COM