Дэлхийн аялал жуулчлалын мисс шалгаруулах “Miss tourism world 2019” тэмцээн боллоо.
Шийдвэрлэх тэмцээн буюу шагнал гардуулах ёслолын ажиллагаа энэ сарын 6-нд Хятадын Шаньдун мужийн Чиндао хотноо зохион байгуулагдав. Уг тэмцээнд дэлхийн 67 орон болон бүс нутгаас ирсэн үзэсгэлэн гоо бүсгүйчүүд оролцсон юм. Тэд үндэсний хувцас, усны хувцастай үзүүлбэр, үдшийн даашинз болон авьяас чадвараараа хоорондоо өрсөлдөж, эцсийн шатанд Мексик, Канадын бүсгүй нэг, хоёрдугаар байранд шалгарчээ.
CCTV.COM