Жил бүр уламжлал болон зохиогддог Нобелийн шагналтныг тодруулах ёслолын арга хэмжээ үргэлжилж байна. Энэ удаагийн Нобелийн шагналтнаар 97 настай эрдэмтэн тодорсон нь онцлох үйл явдлаар нэрлэгдэж байна. Тодруулбал, 2019 оны химийн салбарын Нобелийн шагналыг lithium-ion батарейг бүтээсэн АНУ-ын иргэн, Техасын их сургуулийн профессор Жон Гүүденау, Британийн иргэн, Бингхэмптоны их сургуулийн Стэнли Уиттинхэм, Японы иргэн, Мэйжогийн их сургуулийн эрдэмтэн Акира Ёшино нар хүртэхээр болсныг Шведийн шинжлэх ухааны академи энэ сарын 9-нд зарлалаа. Гурван эрдэмтэнээс Техасын их сургуулийн профессор Жон Гүүденау нь өдгөө 97 настай бөгөөд хамгийн өндөр насандаа тус шагналыг хүртсэн хүн болсон байна.
Тэд Нобелийн одон болон 918 мянган ам.долларын шагналаа ирэх арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Шведийн нийслэл Стокгольмд гардаж авах юм байна.
Эх сурвалж: AFP