ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Валдай олон улсын клубын нэгдсэн хуралдаан дээр ноцтой мэдэгдэл хийсэн байна. Тэрбээр "Азийн нутаг дэвсгэр дээр АНУ ойрын болон дунд зайн тусгалтай пуужин байрлуулбал ОХУ-аас маш яаралтай хариу арга хэмжээ авах болно. Би энэ талаар өмнө нь таван удаа хэлсэн. АНУ, Европийн аль аль нь хариу үйлдэл үзүүлсэнгүй.
Азийн нутаг дэвсгэр дээр пуужин байрлуулбал шинэ аюул заналхийлэл бий болгоно. Эдийн засаг тогтворгүйжиж, хурдацдмал байдал үүснэ. Хэрвээ АНУ пуужинг байршуулах тал дээр улс орнын тэргүүнүүдтэй тохиролцож чадлаа гэхэд Ази тивийн иргэд үүнийг хэзээ ч зүгээр хараад суухгүй. Тэд эсэргүүцэх нь дамжиггүй. Тэд бол байгаль дэлхийгээ шүтэж, амь нэгтэй байж чаддаг хүмүүс" гэжээ.
Сэтгэгдэл (1)