АНУ-ын хувцас загвар, гоёл чимэглэл үйлдвэрлэгч “Forever 21” компани өдрөөс өдөрт өргөжин тэлж байгаа цахим худалдааны салбар Азийн орнуудын эдийн засгийн өсөлтийн ээлжит нэгэн “хохирогч” болж дампуурлаа зарласан америк компаниудын эгнээнд шилжлээ.
Тухайлбал, 2017 оны эхний хагас жилээс хойш АНУ-ын 20 гаруй компани, түүний дотор “Sears”, “Toys 'R' Us” зэрэг хувцас загварын компаниуд дампуурлаа зарлаад байгаа юм. “Forever 21” компани хэдийгээр урьдын адил үйл ажиллагаагаа явуулж чадахааргүй болж Ази, Европын хэдэн арван салбараа хаахаас аргагүйд хүрсэн ч зээлдэгчдээсээ авсан 275 сая ам.долларын урьдчилсан зээлийн тусламжтайгаар бизнесийнхээ үндсэн үйл ажиллагааг сэргээхийг зорих гэнэ.
1984 онд байгуулагдсан, дэлхийн хэмжээнд 815 салбар дэлгүүртэй тус компани хамгийн сүүлийн мэдэгдэлдээ Хятад дахь бүх цахим дэлгүүрээ хаахын зэрэгцээ Япон дахь бүх салбарынхаа үүдийг мөн барьж, ирэх сарын эцэс гэхэд тус улсаас гарахаа зарлаад байна. Тус компанийн зөвхөн Мексик болон Латин Америкийн орнууд дахь салбарууд л урьдын адил үйл ажиллагаагаа явуулах аж.
CCTV.COM