Францын Ерөнхийлөгч асан Жак Ширак 86 насандаа таалал төгсчээ. Тэрбээр 12 жил төр барьсан бөгөөд Төв-барууны үзэлт, Хятад болоод бусад хөгжиж буй орнуудтай тогтоосон Францын харилцааг шинэ түвшинд гаргахад ихээхэн хувь нэмэр оруулсан гэж үздэг.
Нэгдсэн Европын үзэл санааг дэмжигч байсан тэрбээр тус улсын 22 дахь төрийн тэргүүнээр 1995 онд тохоон томилогдсон юм. Жак Ширак Ерөнхийлөгч болохоосоо өмнө Парис хотын захирагч, Ерөнхий сайдын албыг мөн хашиж байв.