Хятадын баруун өмнөдийн Гүйжоу мужийн нутагт орших Бэйпанжянь гүүр Олон улсын зөвлөх инженерүүдийн холбооны (FIDIC) Онцгой ололт шагнал хүртжээ. Орчин цагийн инженерчлэлийн гайхамшиг гэгдэж буй уг гүүр өнгөрсөн оны зургадугаар сард өөр нэгэн олон улсын шагнал хүртсэн нь барилгын салбарт ихээхэн нэр хүндтэй Густав Линденталын нэрэмжит одон байсан юм.
Олон улсын зөвлөх инженерүүдийн холбоо нь 100 гаруй жилийн түүхтэй, салбарынхаа анхны олон улсын ТББ байгууллага аж. Тус холбоо 2013 оноос нийгэм, эдийн засгийн хөгжлийг илэрхийлэх шилдэг бүтээн байгуулалтыг тодруулж ирсэн бөгөөд Онцгой ололт өргөмжлөл нь олон улсын гүүр, инженерчлэлийн салбарын Нобелийн шагнал гэгддэг байна.
Гүйжоу, Юннань мужийн хил дамнан орших Бэйпанжянь гүүр дэлхий дээрх хамгийн өндөрт орших гүүр агаад Бэйпанжянийн их нуга хөндий дээгүүр, газраас 565.4 метрийн өндөрт сүндэрлэдэг аж. Мөн нийт урт нь 720 метр тул дэлхийн хоёр дахь том гүүр, гол хэсэг нь 500 метрээс урт дэлхийн хамгийн анхны тулгуур татлагат гүүр зэрэг онцлогтой юм. Гүүрийг барихад газар орны нөхцөл байдал нэн хүндрэлтэй байсан ч Хятадын тэргүүлэх инженерүүдийн баг технологийн хэд хэдэн дэвшилт арга санаачилж, нийт 11 зохиогчийн эрх шинээр авч байж Бэйпанжянь гүүрийг барьж байгуулжээ.
CCTV.COM
Сэтгэгдэл (1)