БНХАУ, Лаосыг холбосон төмөр замын барилгын ажлын гүйцэтгэл 80 хувьтай байгаа аж. Энэ талаар БНАЛАУ-ын шадар сайд Сонексай Сипхандон “Зүүн өмнөд Азийн аялал жуулчлал, тээвэр зуучийн салбарт дэвшил авчирч, онцгой үүрэг гүйцэтгэх уг төмөр зам нь бүс нутгийн хөгжил, хөрөнгө оруулалтад ч чухал үүрэгтэй” хэмээн онцолжээ.
2021 онд ашиглалтад орох уг төмөр замаар галт тэрэг цагт 160 км хурдлах боломжтой бөгөөд БНХАУ-ын зүүн өмнөд мужууд, Лаосын баруун хойд мужуудыг холбон ачаа бараа, зорчигч тээвэрлэх аж.
Ташрамд дурдахад, 1988 оноос 2019 он хүртэлх хугацаанд БНХАУ 12.5 тэрбум ам.долларын өртөг бүхий 782 төсөлд хөрөнгө оруулсан бөгөөд зам, дэд бүтэц, УЦС, цахилгааны шугам сүлжээ байгуулах ажилд туслалцаа үзүүлсээр байна.
CCTV.COM