Өчигдөрхөн У.Хүрэлсүхтэй төрийн ордонд гар зөрүүлж нэлээдгүй сенсаац дэгдээсэн Гарьдхүүгийн Баярсайханы 24 баримтыг хүргэж байна.
1. 1971 оны 1 сарын 1-нд Улаанбаатар хотод төржээ. Ам бүл гурвуулаа. Эхнэр хүүхдийн хамт амьдардаг.
2. Ихэнх хүмүүс түүнийг Гарьдхүүгийн Баярсайхан гэхээр нь таньдаг. Яагаад гэхээр тэрээр аавынхаа нэрээр улс төр хийдэг. Аав нь экологич хүн юм.
3. Тэрээр амьдралдаа цор ганц хайртай учирсан нь түүний эхнэр гэнэ. Арван жилд нэг ч удаа дурлаж амжаагүй тэрээр оюутан болоод гуравдугаар курст байхдаа эхнэртэйгээ танилцаж хоёр жил шахам эргүүлж байж эхнэрээ болгосон гэдэг. Гишүүний нүдний эмч мэргэжилтэй эхнэр нь хувиараа бизнес эрхэлдэг гэнэ. Эхнэртээ сэтгэл ханамжийн баталгаа 100 хувь, бүүр түүнээс ч дээш сэтгэл ханамжтай байдаг Г.Баярсайхан гишүүн ямар ч сайхан эмэгтэй байсан сэтгэл алдрахгүй гэжээ. Угаасаа ч түүний эхнэр үнэхээр сайхан эмэгтэй байдаг гэж хүмүүс ярихын байна лээ.
4. 1988 онд Дорнод аймгийн Сүмбэр сумын 10 жилийн дунд сургууль, 1997 оны Анагаах ухааны их сургууль Хүний их эмч мэргэжлээр төгссөн. АУИС-д сурч байхдаа тэрээр Монголын Ардчилсан холбооны салбарыг байгуулж байсан ажээ. Байгаль орчин, экологийн судалгаа хийж, Ph.D докторын зэрэг хамгаалжээ. Г.Баярсайханы Докторын ажлын удирдагч нь Монгол улсын анхны ерөнхийлөгч асан П.Очирбат гуай байжээ. Их эмч, экологич мэргэжилтэй.
5. Харин түүний АУИС-ийн хуурамч диплом худалдаж авсан эсэх тухай мэдээлэл цацагддаг. Боловсролын баримт бичиг шалгаж дипломын хавсралтын эх хувьтай тулган үзэхэд дүнгийн зөрүү, төрсөн он сарын бичилт зэрэг алдаанууд гарсан гэдэг. Ингээд Г.Баярсайханы 1968 дугаар бүхий Анагаах ухааны магистрын зэргийн гэрчилгээний хуулбарыг "Анагаах ухааны магистрын зэрэг олгох эмч нарын нэрсийн жагсаалт" баталсан АУИС-ийн захирлын 1998 оны А/66, А/72, А/80 дугаар бүхий тушаалуудтай тулгаж үзэхэд Гарьдхүү овогтой Баярсайхан гэсэн нэр байхгүй байжээ.
6. УИХ-ын ээлжит бус чуулганы үеэр У.Хүрэлсүхийг өдөж байгаад савж унатлаа цохиулсан.
МАН-ын гишүүдийн зүгээс бүлэг байгуулах хүсэлт тавьсан боловч УИХ-ын дарга З.Энхболд зөвшөөрсөнгүй. Энэ асуудлаас болж У.Хүрэлсүх гишүүн Г.Баярсайхан гишүүн хоорондоо марган улмаар зодолдох дээрээ тулсан хэрэг. Энэ нь улс төр дэх маш том сенсаацуудын нэг юм. Ингээд хоёр гишүүн хамгийн сүүлийн үеийн топ сенсаацийг дэгдээв.
7. Топ сенсаац болсны дараа: Г.Баярсайхан өөрийн талын /АН-ын угшилтай/ сайтуудаар “УИХ-ын гишүүний бүрэн эрхэнд халдсан явдал боллоо. Хуулийн байгууллагаар шалгуулах ёстой” гэж ярьжээ. Харин У.Хүрэлсүх “Тэр муу п.. одоо юу юм” гэж ордон дотор хараал урсгаж. Улс төрд энэ хоёрын зан чанар их сонин илэрч таарна. Баярсайхан бол нээх явахгүй мөртлөө хүн өдөж цээжээ дэлдсэн, хариуцлага хүлээх чадваргүй, Хүрэлсүх бол замдаа таарсан хэнийг ч хайрлахгүйгээр харанхуй бүдүүлгээр няц цохих ийм л товаришууд аж.
8. Тэрбээр хүмүүсийн дунд “Урт нэртэй хууль” гэгдэх болсон “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хууль”-ийн төслийг санаачлан өргөн барьж батлуулсан юм. “Өрсөлдөөний тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн Л.Болд, Р.Амаржаргал, Д.Ганхуяг нарын хамь барьж батлуулсан. “Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төсөл УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, Д.Батбаяр, Д.Дондог, Ц.Сэдванчиг нарын хамт барьж УИХ-ын нэгдсэн чуулганаар батлуулав.
9. 2008 оны долдугаар сарын 1-ний дараа 1000 гаруй залуус шоронд хоригдсон. Тэднийг хүүхэд, насанд хүрсэн гэлтгүй бүгдийг нь яллаж байв. Тиймээс Өршөөл үзүүлэх хуулийг тэрээр санаачилсан юм.
10. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржын хүн гэгддэг Г.Баярсайханы шууд ТВ-д өгсөн ярилцлагыг танилцуулж байна. Тэрбээр Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийг дахин шүтдэг гэсэн сэтгэгдэл олон түмэнд төрүүлсэн юм. Хөтлөгчийн асуусан асуултанд яг л сурагч багшдаа хариулж байгаа юм л шиг л их томоотой, сандарсан байдалтай хариулж байх юм. Ярилцлагаас : 7 сарын 1 нд Ц.Элбэгдорж байгаагүй байсан бол бүр ч олон байшин шатаж , олон хүний амь эрсдэх байж гэж Г.Баярсайхан гишүүн маань хувьдаа бодсоор л байгаа, би бодохдоо гэсээр ярив. Г.Баярсайхан гишүүнийг бодхынхоо хажуугаар улс орондоо хэрэгтэй зүйл хийдэг болоосой гэж бодхын , бодсоор байтал чинь ард түмэн туйлдаа хүрлээ.
11. Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайхан нь 2008 оны сонгуульд АН-аас дэвшин ялалт байгуулан УИХ-ын гишүүнээр сонгогдсон. 2008 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөхдөө “Монголын улс төрд мод тарина” гэсэн уриатай оролцсон бөгөөд түүний дэвшүүлэн тавьдаг гол сэдэв нь хүрээлэн байгаа орчны эрүүл байдал, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах.
12. 2012 оны буюу өнгөрсөн зургаадугаар сарын сонгуулиар луйвардаж буюу булихаа хэрэглэж гарсан хэмээн одоо болтол хүмүүс ярьдаг.
13. УИХ-ын гишүүн Г.Баярсайхан Говь-Алтай аймгийн алтны ордын төлөө Ерөнхий сайд асан С.Баярт асуулга тавьсан нь тэр үедээ багагүй шуугиан болж байлаа. Тодруулбал, Говь-Алтай аймгийн нутаг дахь Талын булаг гэдэг газар 90 тоннын нөөцтэй алтны орд байдаг аж. Энэ нь төрийн тусгай хамгаалалттай бүс нутагт хамаарагддаг юм байна. Гэтэл энэ ордыг эзэмших тухай Засгийн газрын нууц тогтоол гарснаар тусгай хамгаалалттай газар нутагт олборлолт эхлэхээр болж. Үүний Г.Баярсайхан тэргүүтэй гишүүд эсэргүүцэж Ерөнхий сайдад асуулга тавьснаар нууцхан хийгдэх гэж байсан уг ажил олон түмэнд ил болсон аж.
14. 2008 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөхдөө миний бие Чингэлтэй хайрханыг дархан цаазтай болгох саналыг дэвшүүлж гарч ирсэн. Ингээд Чингэлтэй хайрханыг улсын хамгаалалтад авах шийдвэр гаргасан.
15. Гишүүдын дунд автомашин сонирхдогоороо нэлээд танигдсан нэгэн бол УИХ-ын гишүүн Г.Баярсайхан. Сайхан авто хүлгийг өөрийн журмын нөхөр хэмээн үздэг.
16. Машин: Эрт дээр үеэс манай өвөг дээдэс ажнай хүлгээ маш их хүндэлдэг байсан. Би төмөр хүлгээ түүнтэй ижил хэмжээнд санаж явдаг. Монголчууд бид төрийнхөө сүлдэнд хүртэл морь оруулсан байдаг. Энэ утгаараа би машинаа амьтай гэж бодож, хол газар явахдаа машиныхаа зулайг илж, “Миний хүлэг сайн шүү. Хүссэн газар минь хүргэж өгдөг шүү” гээд л ярьдаг. Машинаа ингэж хайрлаж, байнга арчилж, цэвэрлэж байвал ядаж эвдэрдэггүй юм.
17. Тэрбээр анх Оросоос орж ирсэн цоо шинэ “УАЗ-69” унаж байсан гэдэг. УАЗ-69”-ынхөө бүх цахилгааныг өөрөө засдаг байжээ. Техник тал руугаа нэлээд сонирхолтой байсан болохоор Радио, техникийн дугуйланд хүртэл явж байсан санж.
18. Хамгийн үнэтэй авч байсан машин: Mercedes benz-s-550”-ыг 2006 оны үед 150 гаруй мянган ам.доллараар авч байсан.
19. Г.Баярсайханы хамгийн сайн автомашин: Би Монголд орж ирж байсан бүх жипийг унаж байсан. Энэ дотроос хамгийн сайн нь миний одоогийн унаж байгаа “Nissan”-ны жипний төрлийн машины дээд ангиллын тэрэг. Гэхдээ энэ тэрэг бартаат замын машин биш. Хот дотор унах зориулалттай. Харин бартаат замын хаан гэвэл би “Chivrolettahoe” гэж америк тэрэг нэрлэнэ. Би өөрийн “Chivrolettahoe”-гоо унаад манай нөхдүүд “Land-100, “Land-200”, “Lexus”-аа унаад явахад ялгардаг юм.
20. Түүнийхээр бол хамгийн муухай хобби бол мөрийтэй тоглох. Үүнийг нэг ёсондоо өвчин гэж үздэг. Манай улс төрд ч бас ийм донтолт олон байгаа шүү хэмээн нэгэн ярилцлагандаа дурдсан байдаг.
21. Тэрээр жолооч нарт бяцхан зөвөлгөөг илгээжээ. Үүнд, Өвөл дөрвөн улиралын дугуй хөлдөөд, хатуурчихдаг юм. Ингэснээр замтай барьцалдах чадвар нь мууддаг. Тиймээс өвөл зориулалтын баллууран, хээтэй дугуй л хэрэглэх ёстой. Бид төмөр хүлэгтээ байнга хөрөнгө оруулалт хийж байх хэрэгтэй. Автомашиндаа өөрийн амь насаа даатгадаг тул үүн дээр гар татах хэрэггүй байх. Үүнээс гадна машинаа өвөл гадаа тавиад хүчээр асаагаад байдаг. Хөлдсөн тэргийг нэг удаа хүчээр асаана гэдэг 1000 км автомашиныг гүйлгэсэнтэй адил элэгдэл, хорогдол моторт өгдөг гэсэн судалгаа байдаг. Тиймээс машинаа техникийнх нь журмын дагуу арчилж, өвөл дулаан гражид тавьж байх ёстой.
22. 2008-2012 онд тэрбээр УИХ-ын Ёс зүйн дэд хорооны даргаар ажиллаж ирсэн.
23. Одоогийн Хас банкны газрыг зарж баяжсан гэж яригддаг.
24. Монгол-Катарын парламентийн бүлгийн дарга тэрбээр Монголын эртний түүхэн холбогдолтой баримт бичиг бүхий ном судар цуглуулах хоббитой гэнэ шүү машины хоббигоос гадна.
Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (53)