Хятадын баруун хойд хэсэгт орших Жиүчуанийн хиймэл дагуул хөөргөх төвөөс өчигдөр алсын мэдрэгчтэй, дэвшилт шинэ технологийн таван хиймэл дагуулыг амжилттай хөөргөжээ. Эдгээр нь нийт 34 микро-нано технологийн хиймэл дагуул хөөргөх, алсын удирдлагат “Жүхай-1” хэмээх арилжааны төслийн хүрээнд бүтээгдсэн бөгөөд бичлэг хийхээс гадна өндөр нарийвчлалтай зураг гаргах, радарын дэлгэцийн үүрэг гүйцэтгэх, олон хэмжээст дүрс буулгах зэрэг чадвартай аж. Алсын мэдрэгчтэй хиймэл дагуулуудыг Хятадын Хөөрөгч тээврийн технологийн академийнхны зохион бүтээсэн “Long March-11” нэрт пуужин тээвэрлэгчийн тусламжтайгаар хөөргөсөн байна. Өчигдрийн хиймэл дагуулын амжилттай хөөргөлт нь энэхүү пуужин тээвэрлэгчийг хөгжүүлэх хөтөлбөрийн 311 дэх ажиллагаа болжээ.
“Жүхай-1” төслийн хиймэл дагуулууд нь одоогоор Хятадын хамгийн өндөр нарийвчлалтай, хамгийн том, хамгийн орчин үеийн хиймэл дагуулууд гэгдэж байна. Дээрх таван хиймэл дагуул гэхэд нийт 150 км-ийн өргөн зайд 256 хүртэлх бүхэл долгион мэдрэх чадвартай, 90 см-ийн нарийвчлалтай дүрс бичлэг илгээх хүчин чадалтай аж. Алсын мэдрэгчтэй хиймэл дагуулууд нь тухайлан сонгогдсон газар орны ургамалжилт, усны нөөц, ургац зэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл цуглуулахаар программчлагджээ.
CCTV.COM