БНХАУ анхныхаа автомат жолоодлогот хөлөг онгоцны туршилтын баазаа энэ оны сүүлээр ашиглалтад орнуулна хэмээн “Синьхуа” агентлаг мэдээллээ.
Тус улсын “Технологийн мэдээ” сонинд гаргасан мэдээлснээс үзвэл Өмнөд Хятадын Гуандун мужийн Жухай боомтод байгуулагдаж буй “Ваншанийн шинжлэх ухаан, техникийн боомт” нэртэй туршилтын баазын барилгын ажил дууссан байна.
Нисгэгчгүй хөлөг, бүрэн автомат жолоодлого бүхий тээврийн усан онгоц зэрэг орчин үеийн техник, технологийн шинэ нээлт, бүтээлүүдийг тэнд турших агаад зохион бүтээх төв, туршилтын хэсэг, лабораторийг нэгтгэсэн цогцолбор бий болох аж. Нийт 32 мянган хавтгай метр талбайтай уг төвийг мэдээллийн технологи, шинэ төхөөрөмж, хиймэл оюун ухаан, тоон технологийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Түүнээс гадна Хятадын өмнөд хэсэг тэр дундаа Хонконг, Макаогийн далайн тээвэр, аялал жуулчлалыг шинэ түвшинд гаргахад чиглэсэн төслүүдийн нэг нь тус бааз болох юм байна.
CCTV.COM