Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн баярыг угтан “Өчигдөр ба Өнөөдрийн Монгол” гэрэл зургийн үзэсгэлэнг "Сүндий сан" ивээн тэтгэн нийтэд хүргэж байна. Үзэсгэлэнд 1979-2019 оны хоорондох 40 жилийг харуулсан, ховор нандин гэрэл зургийг есдүгээр сарын 07-15-нд хооронд "Блюмон" цамхагийн нэгдүгээр давхарт, есдүгээр сарын 13-нд Сүхбаатарын талбайд дэлгэх юм.
"Сүндий сан"-гийн хувьд тус үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа бөгөөд түүхэн гэрэл зургаар дамжуулан Ардчилсан нийгмийн үнэт зүйл, үнэ цэнийг олон нийтэд ойлгуулах зорилготой байгаа талаар тус сангийн тэргүүн Доржрэнцэнгийн Сүндий онцолсон юм.