БНХАУ-ын томоохон компанийн нэг “Huawei” компани 5G сүлжээг худалдааны арилжааны зорилгоор хэрэглэх 50 гаруй гэрээ хэлэлцээрийг олон улсын хэмжээнд хийж, 200 мянга орчим станцыг суурилуулаад байна гэж тус компанийн стратеги судалгааны газрын дарга Сүй Вэньмэй Ази номхон далайн инновацийн тав дахь чуулганы үеэр онцлон дурдав. Тавдугаар үеийн сүлжээний станцуудын гуравны хоёрыг “Huawei” компани хийсэн ажээ.
2009 оноос эхлээд 5G сүлжээний технологийг хөгжүүлэх, бүтээх ажилд Huawei компани нийтдээ дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан тухай Сүй Вэньмэй мэдээлсэн юм. Түүний хэлснээр ирэх 20-30 жилд дэлхий ертөнц ихээхэн ухаалаг болж, тэрхүү ухаалаг ертөнцийн суурь нь 5G технонлоги нь болох юм байна.
CCTV.COM