Хүн төрлөхтөний дунд олон зуун жил маргаан дэгдээсэн онолыг баталж чадсан эрдэмтэд 3 сая ам.доллараар шагнуулжээ. Тодруулбал, “Event Horizon Telescope Collaboration (EHT)” төсөлд дэлхийн 20 улс орны 60 судалгааны хүрээлэнгийн 347 эрдэмтэн судлаачид "ХАР НҮХ байдаг, эсвэл байдаггүй" гэсэн онолын хайнааг хагалж, хар нүхний зургийг авч чаджээ.
Уг зураг буюу онолоороо тэд “2020 Breakthrough Prize” шагналын эзэн болцгоожээ. Уг шагналыг “Google”-ийн Сергей Брин, “Facebook”-ийн Марк Зукербэрг нарын хөрөнгө оруулагчид санаачилсан бөгөөд “Шинжлэх ухааны Оскар” гэж нэрлэгддэг уг шагналыг гурван сая ам.доллар дагалддаг байна. Энэ сарын 5-нд болсон шагнал гардуулах ёслолын үеэр эрдэмтэд хүн төрлөхтөний маргааныг тасалж чадсандаа баяртай байгаагаа хэлээд шагналын мөнгөө хувааж авна гэжээ.
Эх сурвалж: SPACE.COM
Сэтгэгдэл (1)