БНХАУ-ын Лобнуурын мөхсөн бүс эрдэнэсийн уурхай болжээ. Лобнуур нь хэмжээгээрээ тус улсад хоёрт ордог давст нуур бөгөөд 1970-аад онд ширгэснээсээ хойш мөхсөн бүсэд тооцогдох болжээ.
Нуурын хөрсөн доор калийн давсны ашигт малтмалын асар баялаг нөөц байдаг аж. Өдгөө орон нутгийн нөөц бололцоо нэмэгдсэнээр энэ давсыг олборлож, бусад нууранд цутгаснаар Лобнуурыг сэргээхээр ажиллаж байгаа юм байна.
“Калийн давс” компанийнхан энэ орд газрыг 2000 оноос хойш олборлож байгаа бөгөөд тус компани энэ хорин жилийн хугацаанд калийн сульфатын үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж, Хятадын калийн бордооны дутагдлыг бүрэн шийдвэрлэснээс үзэхэд мөхсөн бүс угтаа эрдэнийн уурхай байсан нь тодорхой болж байна хэмээн судлаачид үзжээ.
CCTV.COM
Сэтгэгдэл (1)