Хонконг дахь жагсаалын толгойлогчдын нэг болох ардчиллын төлөө тэмцэгч Жошуа Вонгийг энэ сарын 29-нд баривчилсан талаар ВВС агентлаг мэдээлжээ.
2014 онд ардчилалын нүүр царайгаар тодорсон тэрбээр шүүхийг үл хүндэтгэсэн хэргээр хоригдож байсан юм.
Жошуа Вонгийн үүсгэн байгуулсан “Демосисто” намын гишүүн твиттер хуудастаа “Вонгийг гудамжинд явж байхад нь машинд хүчээр суулга авч явсан. Түүнийг Ван Чай дахь цагдаагийн төв байранд саатуулсан. Хуульч нь баривчилсан шалтгаан болон үндэслэлийг тодруулахаар ажиллаж байна. Яг одоо Вонгид бидний тусламж хэрэгтэй байна" гэж жиргэжээ.
Өнгөрсөн зургадугаар сарын дунд үеэс Хонконгийн иргэд Хонконгоос эх газрын Хятадад сэжигтэн шилжүүлэх тухай хуулийн төслийг эсэргүүцэн жагсаж, олон нийтийг хамарсан үймээн самуун дэгдсэн. Жагсагчид хууль батлагдсанаар Хонконгод БНХАУ-ын нөлөөлөл нэмэгдэнэ хэмээн үзэж эсэргүүцлээ илэрхийлсээр байгаа билээ. Хэрвээ энэхүү хууль батлагдвал БНХАУ-ын Коммунист намын эрх мэдэлд буй шүүх засаглал ялтнуудын асуудлыг шийдэх аж.
Эх сурвалж: REUTERS
Сэтгэгдэл (7)