АНУ-ын хамгийн том сүлжээ дэлгүүрийн нэг болох “Costco” энэ сарын 27-нд Шанхайд анхны салбараа нээсэн даруйдаа хаалгаа барьсан байна. Дэлгүүрийн удирдлагуудын мэдэгдсэнээр хэт олон хүн цугларснаас болж дэлгүүрийн ойр орчим дахь автозам түгжирсэн учир цагдаагийн тусламж авахаас өөр аргагүй болжээ.
“Costco” нь сүүлийн таван жил БНХАУ-ын Алибабатай хамтран онлайн дэлгүүрээ ажиллуулсан юм байна.